Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт энэ сарын 11-15-ны хугацаанд нийт 56 дуудлага ирснээс гэмт хэргийн 10, гэр бүлийн хүчирхийллийн 3, архидан согтуурч танхайрсан 34 дуудлага ирсэн байна.
Архидан согтуурсны улмаас 35 хүн эрүүлжүүлэгдэж, 16 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрчээ. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас 7 иргэний амь нас хохирсон гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан мэдээллээ.
Гарч буй гэмт хэрэг, зөрчил бүгд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн байгаа тул иргэд хэрэглээндээ анхаарч, хувь хүн өөртөө дүгнэлт хийж, сум орон нутгийн удирдлагууд иргэдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.
Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 7 иргэн амиа алджээ |