Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
2020-12-02 19:29:10, 492

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 12 дугаар сарын 1-нээс ирэх оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов.

Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байлаа.

Б.Ганаа



Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов