Гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулна
2020-11-23 22:40:36, 1425

 Мөрөн суманд түргэвчилсэн оношлуураар сэжигтэй тохиолдол илэрсэн учраас  өнөөдрийн 18 цаг хүртэл  гарах хөдөлгөөнийг хязгаарлан  106 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Энэ үеэр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотруу 3 тээврийн хэрэгсэлтэй 5 иргэн зорчиж,  Улаанбаатар хот болон бусад сумаас 43 тээврийн хэрэгсэлтэй 123 иргэн  Мөрөн суманд орж ирсэн байна.

"Коронавирүсний сэжигтэй тохиолдол нь бүх нийтийн бэлэн байдлын энэ үед биднийг хэрхэн ажиллаж өөрсдийн албаны бэлэн байдлыг хангасныг шалгалаа гэж үзэж болно. Хэдийгээр сөрөг гарсан боловч цаашид коронавирүсний халдвараас сэргийлэхийн тулд орон нутагтаа энэ халдварыг оруулахгүйн тулд гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулан онцгой анхаарч  ажиллана"  гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ. Энэ хүрээнд Намнангийн ар, Жаргалант, Рашаант зэрэг Хөвсгөл аймагруу нэвтэрдэг постууд  дээр хяналтыг нэмэгдүүлэн ажиллах гэнэ.  

Б.Гантуяа 



Гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулна