Улс орны хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон захирамжийг 2 аж ахуй нэгж зөрчин архи согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас тус 2 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг аймгийн Засаг даргын тамгын газарт, худалдан борлуулж байсан архи согтууруулах ундааг Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Цаашид иргэд аж ахуйн нэгж байгууллага бүр Улс, аймаг, сумын Онцгой комиссоос гарч буй тогтоол шийдвэрийг биелүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхааруулж байлаа.
Б.Гантуяа
Архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 2 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна |