Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт энэ сарын 9-16-ы хооронд гэмт хэргийн шинжтэй 16, зөрчлийн шинжтэй 38 нийт 80 өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад иргэдээс ирж буй гомдол 37 буюу 42,5 хувиар буурчээ. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Сүүлийн 3 хоногт Цагдаагийн газарт архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага ирээгүй, эрүүлжүүлэн саатуулах байранд хүн хоноогүй гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.
Б.Гантуяа
Цагдаагийн газарт ирэх гомдол 42,5 хувиар буурчээ |