Мөрөн сумаас гарч буй 5 пост дээр зөвшөөрөл олгож байна
2020-11-17 21:48:50, 1803

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаанаар иргэдэд  өвлийн идэш, түлээ бэлтгэх зөвшөөрлийг олгох шийдвэр гарсан. Гэвч иргэд Мөрөн сум болон Шуурхай штаб дээр бөөгнөрөл  маш их үүсгэж байгаа учраас өдрийн 14 цагаас эхлэн тухайн  сумруу  гарах чиглэлийн постон дээр зөвшөөрлийг олгож эхэлсэн байна. Тодруулбал Хилэнтийн гүүр, Нисэх чиглэл, Хатгал чиглэл, Үертийн ам, Хүндэтгэлийн хаалга гэсэн 5 чиглэлд ажиллаж  байгаа  пост дээр өглөөний 9-18 цагийн хооронд орон нутагт зорчих иргэдийн зөвшөөрлийг олгож байна. Харин Улаанбаатар хот болон бусад  аймагт  зорчих иргэдийн зөвшөөрлийг аймгийн Онцгой байдлын газарт олгож байгаа ажээ.

Б.Гантуяа 



Мөрөн сумаас гарч буй 5 пост дээр зөвшөөрөл олгож байна