Мөрөн суманд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0257-р анги, Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хүч, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар хамтран "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 106 алба хаагч ажиллаж байна. Алба хаагчид Мөрөн суманд эргүүлийн 20 чиглэлд өглөөний 08 цаг 30 минутаас 22 цаг хүртэл явган эргүүлийг зохион байгуулж байна. Энэ үеэр зөрчил гаргасан 12 иргэнийг тус бүр 25000 төгрөг нийт 300000 төгрөгөөр торгожээ. Зөрчлийн тухай хуулийн 14-6-9-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тусгасан байдаг ажээ. Иймээс иргэдийг хайртай бүхнийхээ төлөө гэртээ байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байлаа.
12 иргэнийг 300000 төгрөгөөр торгожээ |