32 постод 86 алба хаагч ажиллаж байна
2020-11-15 19:00:53, 903

Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгонд нийт ажиллаж байсан 44 постоос онцын шаардлагагүй байсан 12 постыг буулгаж өнөөдрийн байдлаар  32 хяналтын пост ажиллаж байна. Постод цагдаагийн 32 алба хаагч, төрийн байгууллагын 86 алба хаагч хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Одоогоор гарсан зөрчилгүй иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

Б.Ганаа



32 постод 86 алба хаагч ажиллаж байна