Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 24 чиглэлд хяналт шалгалт хийж үйл ажиллагаа явуулж байсан газруудын зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоожээ. Тодруулбал өчигдөр ажиллаж байсан Хөвсгөл наран эх барааны зах, Болор, Намуун үсчний салон, Классик, Ганга, Мандал зэрэг халуун ус, Мөрөн вилла барилга, 480 хүүхдийн сургуулийн барилга зэрэг үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж газар дээр нь зогсоосон гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын ЭМБХХХ-ийн дарга А.Үүрийнцолмон мэдээллээ. Мөн төрийн байгууллагууд болох 33 ерөнхий боловсролын сургууль, 45 цэцэрлэг, 24 сумын шуурхай штаб, аймгийн төвийн 16 төрийн захиргааны байгууллага, урлаг соёлын үйлчилгээ үзүүлдэг 26 төрийн байгууллагад дэмжлэгт хяналтыг онлайнаар хийж коронавирүсний цар тахлын үед мөрдөж ажиллах 6 чиглэлийн 118 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлжээ.
Б.Гантуяа
Үйл ажиллагаа явуулж байсан газруудыг зогсоожээ |