Мал, махыг гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэхийг анхааруулж байна
2020-11-05 21:58:04, 500

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас  иргэдийг  мал махыг  бар кодтой цахим гарал үүслийн гэрчилгээтэй  тээвэрлэхийг тус  анхааруулж байна. Гарал үүслийн бичиггүй тохиолдол бүрд Зөрчлийн тухай хуулийн  дагуу иргэнийг 150 нэгжээр, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгох аж.  Цагдаагийн газраас  Мал мах арга хэмжээний хүрээнд   сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хариуцсан нутаг дэвсгэрт, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хамт хяналт шалгалтыг тогтмол хийж  байна. Мөн малын хулгайгаас сэргийлэх самбарыг  байршуулж, малчдыг  малаа хариулгатай байлгахыг уриалж байлаа.

Б.Туяа 



Мал, махыг гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэхийг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0