Үүрийн голд эрсдэлд орсон иргэдэд шуурхай тусламж үзүүлжээ
2020-10-30 22:59:50, 630

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван  тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрстэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очиж тусламж  үзүүлсэн байна.

Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гаргаж, иргэдийн амь нас эрүүл мэнд  эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ. Цаашид иргэдийг цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Туяа 



Үүрийн голд эрсдэлд орсон иргэдэд шуурхай тусламж үзүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0