Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулж байсныг илрүүлжээ
2020-10-30 22:57:02, 765

 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөн сумын иргэн Д  нь их хэмжээний нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг  илрүүлэн, тухайн иргэнийг түр саатуулсан байна.

Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгч нь өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа  Хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэдгийгХөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Туяа



Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулж байсныг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0