Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Байшинтын дөрөлж гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Нэмэн ХХК-ийн 25 тонн шатахууныг тээвэрлэж явсан авто машин осолджээ.
Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажилласан байна. Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

Б.Гантуяа
| 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих