Хөвсгөл аймагт энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө бүлэг этгээдүүд үхэр хулгай хийж яваад баригджээ. “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хот хоорондын замын Цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад шалгуулахаас зайлсхийн зугтаасан байна. Тус тээврийн хэрэгслийг шуурхай эрэн сурвалжлан олж шалгахад нэр бүхий бүлэг этгээдүүд бусдын 3 тооны үхрийг хулгайлан, ачиж явсныг нь олж тогтоон гэмт хэргийг илрүүлж тус Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Одоогоор гэмт хэргийн хохирогч тогтоогдоогүй байгаа юм. Хар халзан шүдлэн , Хөх шүдлэн зөв талын чих нь хойноосоо ухам имтэй, Хүрэн шүдлэн нь буруу талын чихэнд урдаасаа ухам имтэй дээрх 3 үхрийг алдсан болон таньж мэдэх иргэд Цагдаагийн байгууллагад хандаж хамтран ажиллана уу .
Б.Туяа
Үхэр хулгайлж яваад баригджээ |
Сэтгэгдэл бичих