Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээний зохион байгуулав. Тус тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой юм. Тэмцээнд 17 сумын хэсгийн төлөөлөгч оролцсоноос Ханх сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр тэргүүн байрт, Галт сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч Д.Бат-Оргил дэд байрт, Бүрэнтогтох сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн дэслэгч Д.Сэнгэравдан гуравт, Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахмад Б.Батзаяа, Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.Чулуунбат нар тусгай байрт шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагджээ. Хөвсгөл аймагт “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020” тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшуулах, ёслолын ажиллагаанд Цагдаагийн газрын дарга, аймгийн ерөнхий Прокурор, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Шүүх шинжилгээний албаны дарга нар оролцож алба хаагч нарт шагнал гардуулж, ажлын амжилт хүсэж баяр хүргэлээ.
Б.Туяа
Ханх сумын хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр тэргүүн байрт шалгарлаа |
Сэтгэгдэл бичих