ГУРВАН ЦЭГТ ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2018-07-02 20:18:10, 943
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” аяны хүрээнд аялал жуулчлалын улирал ирж Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөний урсгал эрс нэмэгдэж байгаа учраас гурван цэгт хяналтын постыг ажиллуулж эхэллээ.
Тус аймгийн Тариалан, Хатгал тосгон, Жанхайн даваа гэсэн гурван цэгт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид байнгын хяналт тавьж жолооч, зорчигч нарт анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаа гэнэ. Хяналтын түр пост 8 сарыг дуустал ажиллах ажээ.
 
Б.Гантуяа


ГУРВАН ЦЭГТ ХЯНАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0