Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хилэнтийн гүүрэн дээр ойн дагалт баялаг болон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мөрөн сум, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран 24 цагийн эргүүл, хяналтын пост ажиллуулж байна. Энэ үеэр тарвага зөөвөрлөх гэсэн зөрчил дутагдал илэрсэн байна. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уулд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна. Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байлаа.
Хяналтын пост 24 цагаар ажиллаж байна |
Сэтгэгдэл бичих