Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Мотоциклын бүртгэл" арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт тогтмол явуулж мотоциклыг бүртгэлжүүлж байна. Энэ хүрээнд дугааржуулах, А үнэмлэх олгох, хамгаалах малгай хэрэглүүлж хэвшүүлэх, мотоциклд гэрэл ойлгогч байрлуулж жолоочийг гэрэл ойлгогчтой бүс, хувцас хэрэглүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мотоциклын жолооч нар дээрх шаардлагыг хангасан нөхцөлд замын хөдөлгөөнд оролцох шаардлагыг тавьж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.
Б.Ганаа
Мотоциклыг бүртгэлжүүлж байна |
Сэтгэгдэл бичих