Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны эхний 6 сарын байдлаар ам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алдаж 12 хүн гэмтсэн байна. Энэ хугацаанд зам тээврийн 141 осол хэрэг бүртгэгдсэнээс 9 осол, 20 хэрэг бусад нь зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг тохиолдлууд байна гэж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ. Зам тээврийн ослын зонхилох нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зэрэгтэй холбоотой байгаа учраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй, автомашины хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байлаа.
Б.Гантуяа
ОН ГАРСААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих