Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 2-р багийн нутагт байрлах Шарга болон Хогоргын голын гүүр усанд автаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Гүүр хаагдсан байгаа учраас Дархадын сумдаар аялагчид болон орон нутгийн иргэд зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. Мөн ойрын өдрүүдэд усархаг түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа учраас болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа.
Б.Ганаа
Шарга болон Хогоргын голын гүүр усанд автжээ |
Сэтгэгдэл бичих