Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" арга хэмжээний хүрээнд Тариалан-Мөрөн-Хатгал чиглэлийн 179 км хатуу хучилттай замд осол, хэрэг давтамжтайгаар гардаг хар цэгүүдийн байрлалыг тогтоож жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг сануулж байна. Мөн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар санамж хэвлүүлэн Хөвсгөл аймаг руу орох Тариалан сумын болон Мөрөн сумын хот хоорондын хяналтын постууд, Хатгал тосгоноос гарах үед жолооч нарт өгч мэдээллээр ханган, хот хоорондын замд хурд хэмжиж, хамгаалах бүс тогтмол хэрэглэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа тогтмол хангаж хөдөлгөөнд оролцож байх талаар анхааруулга өгч ажиллаж байна. Жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын болон замын мэдээллээ бүрэн судалж мэдсэний дараа хурдаа тохируулан, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Осол хэрэг давтамжтай гардаг цэгүүдэд анхааралтай явахыг сануулж байна |
Сэтгэгдэл бичих