Дэлгэрмөрөн голд живсэн иргэнийг эрэн хайж байна
2020-07-17 15:43:48, 2850

 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Гонгон-Олом гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т тус сумын харьяат иргэн 34 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнөөдөр өглөөний   06 цаг 30 минутаас  эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Иймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрнөөр гарахгүй, баталгаат зам гүүрээр зорчиж байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа 


Дэлгэрмөрөн голд живсэн иргэнийг эрэн хайж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0