Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т энэ сарын 14-ий өдөр сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд хясаанаас унаж амь эрсджээ. Хүүхдүүд Хар боом гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.Урин дулааны цаг ирсэн учраас иргэдийн амралт зугаалгаар явах, хөдөө хээр явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байнга анхаарч байхыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Туяа
Сонгино түүхэээр явсан хүүхдүүд хясаанаас унаж амь эрсджээ |