Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нь хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Хүүхдийн номын сан байгуулжээ.
Эхний ээлжид Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул сумын цагдаагийн кабонуудад номын санг эмэгтэйчүүдийн зөвлөл өөрсдийн санал, санаачлагаар байгуулсан байна. Мөн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл сургууль зогссон энэ үед хүүхдүүд өөрсдийн насны онцлогт тохирсон номуудыг уншиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, номоор дамжуулах өөрийгөө хөгжүүлэх номонд дуртай болох ач холбогдолтой ажээ.
Гурван сумын Цагдаагийн кабон хүүхдийн номын сантай боллоо |