Хөдөлгөөнт эргүүл хяналт хийж байна
2020-06-09 23:46:50, 619

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас нийт ард иргэдийг хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Тус тасгаас орон нутгийн замд хяналт шалгалтыг Мөрөн-Хатгал чиглэлийн замд осол, хэрэг давтамжтайгаар гардаг Хоохны таг, Эрхэлийн хөндий орчим, Мөрөн-Төмөрбулаг, Бүрэнтогтох чиглэлийн замд , Хилэнтийн гүүр орчимд, Мөрөн-Тариалан чиглэлийн замд Их, бага тахилт, Тосонцэнгэл сум орчим, Тариалангийн хөндий зэрэг газар хөдөлгөөнт пост ажиллуулан хурд хэмжиж хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

Энэ үеэр нийт хөдөлгөөнд оролцогчид  хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс  хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил их илэрчээ. Иймээс хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг  анхааруулан сэрэмжлүүлэв.

Б.Ганаа



Хөдөлгөөнт эргүүл хяналт хийж байна