Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 27-р хуралдаанаар Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлагдсан 12 иргэнийг татан авах асуудлыг хэлэлцэв.
Тус аймгийн Ханх болон Мөрөн сумын харьяат 12 иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирж Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлалтад байгаа. Эдгээр иргэдийн 21 хоногийн хугацаа энэ сарын 5-нд дуусах тул аймгаас Шуурхай штабын ажлын хэсэг гарч авч ирэхээр болов. Иргэдийг татан авах зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргаж гэрийн хяналтад байлгах үүргийг аймгийн Шуурхай штабын дарга М.Үүрийнбаярт Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Иргэдийн 7 нь Ханх сумын, 5 нь Мөрөн сумын иргэд учраас тухайн сумдад нь гэрийн хяналтад байлгах ажээ.
Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлагдсан 12 иргэнийг татан авна |