Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар хууль хяналтын байгууллагуудтай хамтран МХЕГ-ын удирдамжийн хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд ойн мэргэжлийн байгууллагуудад гэнэтийн шалгалт хийж байна.
"Мөрөн сумын хэмжээнд нийт 6 ойн мэргэжлийн байгууллага байгаа боловч одоогоор 4 мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Эрхээ авсан хэрнээ зарим байгууллага яагаад ажиллахгүй байгаа талаар, цаашид үйл ажиллагааг нь цуцлах эсэхийг газар дээр нь танилцан шалгаж байна. Хяналт шалгалтын үеэр зарим мэргэжлийн байгууллага бичиг баримт байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам хэрэгжүүлээгүй, мэргэжлийн хөрөөчин ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийг хяналтын прокурорт танилцуулж улсын байцаагчийн актаар зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг лацдан түр зогсоож байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаа мэдээллээ.
Б.Гантуяа
Ойн мэргэжлийн байгууллагуудад гэнэтийн шалгалт хийж байна |
Сэтгэгдэл бичих