Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагт авто машин барьж буй жолооч нарт хяналт хийж 3 цагийн дотор 9 архи согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч илрүүлжээ.
Тодруулбал баасан гарагийн оройн 20 цагаас 23 цагийн хооронд Мөрөн суманд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт хийсэн байна. Энэ үеэр 9 жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсны дотор 3 эмэгтэй байсан гэнэ.
“Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсоноор зам тээврийн осол гаргах, хөдөлгөөнд оролцож буй иргэнийг хохироох, гэмт хэрэгт гаргах эрсдэлтэй учраас архи согтууруулах ундаатай холбоотой хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана” гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням мэдээллээ.
Б.Ганаа
3 цагийн дотор 9 согтуу жолооч илрүүлжээ |
Сэтгэгдэл бичих