14 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо
2020-04-13 12:04:14, 2776

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ойн мэргэжлийн байгууллагуудад хяналт шалгалт хийж 14 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Энэ үеэр  31 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж 14 аж ахуйн нэгжид 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг 14 аж ахуйн нэгжид өгч, нэг зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн Дэлгэрмөрөн, Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангиудыг Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.  

Прокуророос зөвшөөрөл авсны дагуу 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаанд түр зогсоосон гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаа мэдээллээ.

Б.Ганаа



14 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0