Эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байранд засвар хийж стандартын орчин бүрдүүлжээ
2020-04-10 23:17:18, 1095

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд засвар хийж стандартын орчин бүрдүүлжээ.

Тус байр нь 1998 онд ашиглалтад орсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй эрүүлжүүлэх өрөө тус бүр 1, баривчилгааны нэг өрөөнд 4 дээш хүн хүлээн авах боломжгүй байсныг холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурал, Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран засварын хөрөнгийг шийдвэрлүүлжээ.

Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, MNS 5527:2019 стандартыг хангасан 348 м2 талбай бүхий 18 өрөөтэй болжээ. Ийнхүү 2 давхар тус бүр хяналтын камертай, гал тогоо, угаалгын, ариун цэврийн, эд зүйл хадгалах, тусгаарлах, сургалтын өрөөнүүдтэй чанар стандартыг хангасан байрыг засварлаж ашиглалтад орууллаа.

Б.Ганаа

 



Эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байранд засвар хийж стандартын орчин бүрдүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0