Хүүхдүүд гадуур тоглох, олон нийтийн газраар явах нь ихэсчээ
2020-04-08 15:25:15, 580

Мөрөн сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, хүүхэд хамгаалагч нар эргүүл хяналтыг тогтмол хийж байна.

Урин дулаан цаг болж байгаа учраас хүүхдүүд гадаа тоглох, бөөгнөрөх тохиолдол эрс нэмэгджээ. Багш нар өдөр бүр зах, худалдааны төв, тоглоомын талбай зэрэг олон нийтийн газруудад хуваарийн дагуу эргүүл хийж, иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байна. Мөн хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах, ялангуяа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран  эргүүлийн үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ.


Б.Ганаа

 



Хүүхдүүд гадуур тоглох, олон нийтийн газраар явах нь ихэсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0