Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдийг халуун үнс нурам хогийн саванд хийхгүй байхыг анхааруулж байна.
Мөрөн хотын 4 дүгээр сарын хог ачилт эхэлсэнтэй холбогдуулан иргэд хашаан дотроо хог болон өнжмөл шар өвсийг шатааж ил гал гаргах, шатаасан үнс нурамтай хог хаягдлаа хогийн саванд хийж хогийн савыг шатаах зэрэг зөрчлүүд удаа дараа гаргаж байгаа гэнэ.
Иймээс иргэдийг ил задгай гал гаргахгүй байж бүрэн унтарсан хог хаягдлаа хогийн саванд хийж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100,000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1,000,000/ төгрөгөөр торгоно гэдгийг мэдээлж байлаа.
Б.Ганаа
Хогийн саванд халуун үнс нурам хийхгүй байхыг анхааруулав |
Сэтгэгдэл бичих