Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ сарын 31-нээс эхлэн архи, согтууруулах ундааг оройн 20 цаг хүртэл худалдаалахаар шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл хориглосон байсан юм. Тус аймгийн Засаг даргын энэ оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/191 дугаар захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг энэ сарын 31-нээс эхлэн 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд оройн 20 цаг хүртэл ажиллахаар тусгажээ. Мөн цагийн хязгаарыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгож, зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулжээ.
Архи, согтууруулах ундааг оройн 20 цаг хүртэл худалдаална |
Сэтгэгдэл бичих