Дээрх дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 сар түдгэлзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг зөрчин хулгайгаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 9 дэлгүүрт хариуцлага тооцсон байна.
Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тус аймагт гарсан зөрчилгүй тайван байсан байна.
Харин Мөрөн суманд 3 дэлгүүр хулгайгаар согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан мэдээллээ.
Б.Ганаа
Хулгайгаар архи согтууруулах ундаа борлуулсан 9 дэлгүүрт хариуцлага тооцжээ |
Сэтгэгдэл бичих