Хөвсгөлд гэмт хэрэг 66 хувиар буурчээ
2020-03-10 00:00:33, 510

Хөвсгөл аймагт архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосноос хойш гэмт хэрэг 24-өөр буюу 66 хувиар буурчээ.

Коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн тус аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссоос болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 24-өөс эхлэн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон.

Мөн аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар энэхүү шийдвэрийг энэ сарын 30 хүртэл сунгасан.

Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчил ихэвчлэн архи согтууруулах ундаа  хэрэглэснээс гарч буй учраас ард иргэдийг алиьаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаах эрэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байлаа.

Б.Ганаа



Хөвсгөлд гэмт хэрэг 66 хувиар буурчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0