Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шинэ төрлийн коронавирүсний халдвар тархалт цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралтын газар, гэр буудлуудын үйл ажиллагааг энэ сарын 30 хүртэл түр зогсоосон.
Гэвч Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг зөрчин үйл ажиллагаа явуулж иргэдийг хүлээн авч байгаа амралтын газрын мэдээлэл ирсэн бөгөөд тус газарт хяналт тавин хариуцлага тооцон ажиллахыг хууль хяналтын байгууллагад Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө.
Мөн Ханхын боомтоор орж ирж буй гадаад иргэдэд хяналт тавин аялал жуулчлалын чиглэлээр гадаад иргэдийг хүлээн авах боломжгүй тул буцаах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.
Б.Ганаа
Амралтын баазууд энэ сарын 30 хүртэл ажиллахгүй |
Сэтгэгдэл бичих