Ажлын хэсэг Ханх суманд ажиллаж байна
2020-03-04 21:24:01, 767

 Хөвсгөл аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Онцгой комиссын гишүүдийн төлөөлөл Ханх суман дахь Гаалийн боомт дээр ажиллаж байна. Энэ үеэр хэсэг коронавирүсний  халдвараас сэргийлэх, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед тухайн сэжигтэй иргэнийг тусгаарлах байрны бэлэн байдал, Сумын Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байна. Ажлын хэсэгт Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв, Ханх сумын ЗДТГ, Ханх суман дахь Гаалийн хороо, Хилийн 0257 дугаар анги зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Б.Амирлан 

 



Ажлын хэсэг Ханх суманд ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0