МХГ-ын хамт олонд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гардууллаа
2020-03-03 14:09:29, 579

 Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд улс, аймгийн онцгой комиссын албан даалгавруудын хэрэгжилтийг ханган 24 цагаар иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олонд Мөрөн сумын "Шинэ амттан" компани байгалийн цэвэр бүтээгдэхүүний дээжээс гардуулан өглөө.

Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар “Манай хамт олон төрийн өмнө хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байна. Энэ үед бидэнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгалийн цэвэр бүтээгдэхүүн өгч байгаа танай хамт олонд баярлалаа” гэдгийг хэлж байлаа. "Шинэ амттан" компани нь нэрс, аньс, гишүүн зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр экологийн цэвэр шүүс, чанамал үйлдвэрлэдэг шилдэг үйлдвэрлэгчдийн нэг ажээ.

Б.Ганаа



МХГ-ын хамт олонд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гардууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0