Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 15-р хуралдаан болж маргааш авто замын хөдөлгөөн нээхтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар аймгийн Цагдаагийн газраас танилцууллаа.
Маргааш улсын хэмжээнд 14000 орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотруу зорчих төлөвтэй байна. Харин Хөвсгөл аймгаас 400 гаруй тээврийн хэрэгслээр 1500 орчим иргэд зорчино гэсэн урьдчилсан судалгааг аймгийн Цагдаагийн газраас гаргажээ.
Аймгийн Авто тээврийн төвөөс 20 автобусаар 900 гаруй иргэд зорчихоор тасалбараа захиалсан байна. Коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.
Зам нээхтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас хөдөлгөөнт эргүүл ажиллаж нийт 285 км замд хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ үеэр хөдөлгөөний хурдыг тогтмол хянах гэнэ. Тухайлбал Хатгал тосгон, Сүхийн ам, Мөрөнгөөс хот хооронд чиглэлд явах пост, Хужиртын даваа, Тахилт, Тосонцэнгэл, Их-Уул, Тариалан, Намнангийн ард хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллах ажээ.
Б.Ганаа
Маргааш Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд 1500 орчим иргэд зорчино |
Сэтгэгдэл бичих