Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 1500 орчим төрийн албан хаагч хяналт хийж эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.
Энэ сарын 23-ны өдрийн 08 цагаас эхлэн хот хоорондын, аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлан, аймгийн хэмжээнд нийт 72 пост 244 алба хаагч, үүнээс цагдаа 154, мэргэжлийн байгууллагын 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.
Харин Мөрөн сумын хэмжээнд нэгээс 14 дүгээр багийн гудамж, талбай олон нийтийн газраар 1500 орчим төрийн алба хаагч өдөрт 12 цагийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.
Энэ үеэр иргэд төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаад талархаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Хөвсгөлд 1500 орчим төрийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна |
Сэтгэгдэл бичих