Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Томуугийн тархалт ихсэх, шинэ коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мөрөн сумын хүнс, барааны 7 зах, зах орчмын худалдаа, үйлчилгээний газруудын 82 хувь буюу 98 иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын орчны хог хаягдлаа цэвэрлэж зайлуулан ажлын байр, объектод мэргэжлийн байгууллагаар урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг 8569 метр кв талбайд хийлгүүлжээ. Энэ үеэр иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны явцын ариутгал, халдваргүйтгэлийн бодисын сонголт, хадгалалт, хэрэглээний горим дээр анхаарах шаардлагатай байна. Ихэвчлэн ариутгал халдваргүйтгэлийн зөвшөөрөлгүй бодисуудыг ашиглаж байгаа нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч А.Цэнд-Аюуш хэлж байлаа. Цаашид Мөрөн сумын эрсдэл бүхий үйлчилгээний цэг салбар, автобусны буудал, худаг, хоёрдогч түүхий эдийн төвүүд, гэр хорооллын хогийн цэг, орон сууцны бункер, дугуй засварын талбайг ариутгах шаардлагатай байгаа ажээ.
Б.Ганаа
Ариутгал хийхдээ зөвшөөрөлгүй бодисуудыг ашиглаж байгаа нийтлэг зөрчил илэрчээ |
Сэтгэгдэл бичих