Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг маргааш Хөвсгөл аймагт ажиллана
2020-02-13 23:33:20, 1991
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 14-нд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Хөвсгөл аймагт ажиллана. Хоёрдугаар сарын 14-ний өглөө аймгийн Онцгой комиссыг хуралдуулж цаг үеийн мэдээлэл, өвөлжилтийн нөхцөл байдал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцах юм. Мөн Цагаан-Уул, Цэцэрлэг суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцана. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа ажээ.
Б.Амирлан 


Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг маргааш Хөвсгөл аймагт ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-14 09:24:34
    Bayar: УИХ- д нэр дэвших болохоорой зам мөрөө засаж байгаа биз.