Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг МХГ-аас анхааруулж байна
2020-02-12 22:29:29, 12334
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Тус агуйг зорин ирж Даян дээрхийн  авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлэгшээдэг учраас Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Архангай гээд монгол орны өнцөг булан бүрээс олон иргэд зорин ирдэг болжээ. Шинэ коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор ард иргэдийг Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
 
 
 Даян дээрх агуйн тухай домог өгүүлвээс:
 
Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найранд их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугатжээ. Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугатсаныг мэдээд араас нь хөөжээ. Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрх өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ. Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлэмний ир нь хальтарч далиу цавчигдсан гэнэ. Даян дээрх олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ. Ийм учраас тэр онгон дагшин нутагт амьдардаг бүхий л хүн мал элбэг дэлбэг, тэнүүн сайхан амьдарсаар ирсэн ба нутгийн иргэд дээрх чулуун, агуйг Даян дээрхийн нэрээр нэрлэж, тахин шүтсээр ирсэн  гэж өгүүлдэг ажээ.
Б.Ганаа


Даяндээрхийн агуйг зорихгүй байхыг МХГ-аас анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-29 14:45:29
    ????????: даян дээрх хайрхан минь өршөө хүүгээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-16 20:15:21
    Зочин: ybulahgui bn le.gol halia guigeed.zam ni haagdsan gsen
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-14 21:38:36
    Зочин: За замд гарая даа байз
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-14 10:34:30
    ?????: Ир гээд рекламдаад бгаа юмуу ирүүлэхгүй гээд хориглоод бгаа юмуу далалсан өнгө аястай бичвэр байна хаха
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 20:59:04
    Зочин: Ergel murgul hiigeed ******** ******** hayahgui murguud surchihsan humuus yaahaw
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 20:57:31
    Зочин: Aimgiinhaa zahiig haahgui bj soliorno biz
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 19:20:12
    dd: hairn baga hatan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 10:31:27
    ?????: Цагаанүүр болон Эгүүр талаас очдог замыг нь хаачихвал болно өөр газраар очихгүй шийдэхэд амархан байгаа биздээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 09:48:43
    Зочин: Eрнь хүмүүс очихоороо хогл тарьдаг шүүдээ 1 жилч гэсэн өнжсөн нь дээр дэмжиж бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 09:20:10
    zochin: Horio tseer togtoohni zuitei.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 09:11:23
    Зочин: uur aimag sum gadnaas hun odoo ene horio tseeriin ued iruuleed hereggu sain baina
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 08:52:15
    enkhtushin : dayan deerh mine orshoogoorei .udahgui ochij zilgoj morgonoo tanid .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 08:29:16
    Zochin: Эрдэнэбулган сумаар дамжин Даяндээрхийг зорьсон мөргөлчин Монгол орны өнцөг булан бүрээс явж байгаа тул ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОГСООХ арга хэмжээ зөв шийдвэр .Улс даяр ОНЦ байдал заралчихлаа .Энэ өвчин Монголд ирсэн байхыг үгүйсгэх арга алга.Тэгээд ч зарим орон Монголруу ЗОРЧИХГҮЙ байхыг анхааруулаад байх боллоо!!!!!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 06:29:45
    ????????: Даян дээрх минь өршөө