Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт, эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарал үүсэл, баталгаажилтын баримт бичиг, хадгалалт, худалдаалалтын үе дэх технологийн горимын мөрдөлт, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх, дотоодын хяналтын тогтолцоо зэрэг асуудлын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналтыг явуулжээ.
Шалгалтад Мөрөн сумын 5.6.11.12 дугаар багийн хүнсний бүтээгдэхүүний худалдаалах үйл ажиллагаа явуулж буй 26 хүнсний дэлгүүр хамрагдав. Шалгалтын явцад нийт чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 35 нэр төрлийн 30,5 кг, 316 ширхэг, 167.7 литр 1551,0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгуулах арга хэмжээ авч ажилласан байна. Иймээс иргэд хоол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөлийг заасан эсэх, шинжилгээ, баталгаажилттай эсэхийг сайтар шалгаж эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авалт хийх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын Эрүүл мэнд боловсрол хүнсний хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч А.Үүрийн цолмон хэлж байлаа.
Б.Гантуяа
Эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авалт хийхийг анхааруулав |
|
Сэтгэгдэл бичих