Хяналтын пост 24 цагаар ажиллаж байна
2020-02-05 17:26:24, 3284
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Мөрөн суманд зорчин ирж буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт тавих постыг 24 цагаар ажиллуулж байна. Хууль хяналтын байгууллагын төлөөлөл, малын эмч, хүний эмч гэсэн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж тээврийн хэрэгслийг ариутган, иргэдийн халууныг үзэж хаанаас ирсэн зэрэг асуулт бүхий асуумж бөглүүлж байна. Хяналт энэ сарын 3-наас хойш ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд 110 гаруй тээврийн хэрэгсэл, 400 гаруй иргэн Мөрөн хотыг зорин иржээ. Тус пост ирэх сарын 2 хүртэл ажиллах ажээ. 
 
Б.Ганаа
 


Хяналтын пост 24 цагаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-13 13:58:29
    Зочин: Мундаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-08 15:35:08
    Зочин: Mundag bn shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-07 15:00:42
    Зочин: Цагаан сараар хяналт шалгалтаар улам чангалж хатуу гараар үзэх хэрэгтэй даварсан жолооч нарт даруулга хэрэгтэй хүний амь насыг хатуу хуулиар хамгаална.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-06 11:14:18
    Jagaa: Tiim shvv mash hyanuur bolgoomjtoi l bhgvi bol ih l hetsvv bolood bh shig bn shvv. Ta bvhendee amjilt hvsie. Ard tvmniihee tuluu mundag bnaa.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-06 09:48:59
    Зочин: iim mede sonsoh saihan bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-06 08:49:04
    Зочин: Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-05 19:59:37
    Зочин: mundag bn shuu