Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар МХEГ-ын Улсын eрөнхий байцаагчийн "Урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай" албан даалгавар, Хөвсгөл аймгийн Онцгой комиссын "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мөрөн сумын караокe, баар, зочид буудал, зоогийн газарт хяналт шалгалт хийв. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газартай хамтран архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй Мөрөн сумын 18 караокe, баар, зочид буудал, зоогийн газрыг хамруулан хамтарсан хяналт шалгалтыг хийж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байр, нийтийн үйлчилгээтэй ариун цэврийн байгууламжийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу зөв бэлтгэж хэрэглэх талаар газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Тус газруудад 4-5 төрлийн 96 ширхэг зөвлөмж постeрийг байршуулан, байгууллагын хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах талаар улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж хүргүүлжээ.
Б.Ганаа
Мөрөн сумын баар, зочид буудал, зоогийн газарт хяналт шалгалт хийв |
Сэтгэгдэл бичих