Хөвсгөл аймгийн Их-Уул суманд БНХАУ-ын иргэдийг улсын дугааргүй шар өнгийн Starix авто машинаар тээвэрлэж явна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тус мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай шалгаж Хатгал тосгонд амраад Улаанбаатар хот руу явж байгаа Солонгос улсын иргэд болохыг тогтоосон байна. Цаашид иргэдийг үнэн бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж байхыг анхаарууллаа.
Б.Ганаа
Иргэдийг үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг анхаарууллаа |
|
Сэтгэгдэл бичих