Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Б-ийн 15 тооны сарлаг энэ сарын 3-4-нд шилжих шөнө бэлчээрээс алга болсон байна. Тус мэдээллийн дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын шийдвэрээр эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилон ажиллуулж мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тариалан сумын Ар тархи багийн Уртын ам гэдэг газар айлын хаваржааны хашаан дотор иргэн Б-ийн 11 сарлагийг нядалж арьс шир, толгой гэдэс, шийрийг нь үлдээн махыг нь аймаг дамжуулан зарсан болохыг олж тогтоосон байна. Сүүлийн үед тус суманд малын хулгай эрс нэмэгдэж байгаа бөгөөд айлын аргамжаатай морь, хашаатай тугал, бяруу, үхэр, бэлчээрт яваа мал зэргийг хулгайлсан тохиолдолууд гарсаар байгаа гэнэ. Энэхүү малын хулгайн гэмт хэрэгт 3 бүлэг 15 холбогдогчийг шалгаснаар малын хулгайн 14 гэмт хэргийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.
Б.Туяа
Мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ |
|
Сэтгэгдэл бичих