Хөвсгөл нуурт тор тавин загас барьж байжээ
2020-01-20 11:17:07, 2437
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Хөвсгөл нуурын зүүн эргээр ажиллах хугацаандаа хориглосон арга хэрэгслээр буюу тор тавин загас барьж байсан нутгийн иргэдийн үйлдлийг илрүүлжээ.
 
 
Тус иргэдийн үйлдлийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Хөвсгөл нуур хөлдсөн боловч хар буюу усан хил их байгаа тул ард иргэдийг зам товчлох зорилгоор Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхааруулж байв. Мөн хяналт шалгалтын үеэр зэрлэг ан амьтдын ундаалдаг зарим нэг булаг, харзыг задгайлан ус уух боломжийг олгосон байна. 
 
Б.Ганаа


Хөвсгөл нуурт тор тавин загас барьж байжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-05-17 14:41:18
    ?????: ЗӨВ ШҮҮ