Бүлэглэн мал хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ
2020-01-14 18:45:21, 1230
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн  алба хаагч нар мал бүлэглэн хулгайлдаг этгээдүүдийг илрүүлсэн байна. Өнгөрсөн оны 11 сарын 15-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3-р багийн нутаг  Хавчуу гэх газраас иргэн М-ийн 14 тооны үхэр, 12 тооны адуу хулгайд алдагдсаныг Хөвсгөл  цагдаагийн  газрын  Эрүүгийн цагдаагийн тасгийн  алба хаагч нар 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлсэн байна. Уг гэмт хэргийг  Мөрөн сумын 10-р багт оршин суух П, Б нар бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон холбогдох шалгалтыг хийж байна. Урьдчилсан байдлаар дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд иргэдийн хариулгагүй  хараа хяналтгүй орхисон бэлчээрт явсан малыг тууж гэрийнхээ гадна авчирч нядлан, Мөрөн суманд  тээвэрлэн оруулж ирсэн. Мөн зарим малыг  хөлөөр нь оруулж ирэн худалдан борлуулсан  байдал тогтоогдож байна.Иймээс  малчид малаа хариулгатай байлгаж хараа хяналтаа сайжруулахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. 
 
Б.Ганаа


Бүлэглэн мал хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0